..бусад

Ариун цэврийн өрөөний унтраалга гадна талд байрлах нь тохиромжтой юу?

Гаднаа унтраалгатай ариун цэврийн өрөөнд бие засаж байхад хэн нэгэн гаднаас гэрэл унтраачхаад яваад өгөх тэр мэдрэмжийг бидний дунд мэдэрч үзээгүй хүн тун ховор биз ээ. Тэр үед "Яагаад гэрлийн унтраалгыг ийм тохиромжгүй газар байрлуулсан юм болдоо?" гэж та бүхэн бодож л байсан биз дээ. 

Хариулт нь тун энгийн: Таныг хамгаалахын тулд. Учир нь ус болон цахилгаан хоёрыг нийлүүлж болохгүйг бүгд мэднэ шүүдээ.

 

Сүүлийн үеийн барилга дах мэргэжлийн цахилгаанчдаар суурилагдсан унтраалгууд нь цахилгаан цохих явдал тун бага ч гэлээ хэрэв таны унтраалга элэгдэж хуучирсан бол, эсвэл "DIY" буюу "Өөрийн Гараар Хийгдсэн" цахилгаан тоноглолуудын хувьд тохиолдох нь элбэг байдаг аж. Ялангуяа гал утастай ойрхон байрласан металл шрүпнээс болж тогонд цохиулдаг. Учир нь металл бол цахилгаан гүйдэлд эсэргүүцэл бага үзүүлдэг бөгөөд гайхалтай дамжуулагч болж өгдөг билээ. Тиймээс ч бид цахилгааны утсыг металлаар хийдэг шүүдээ. Мөн түүнчлэн Ус тэр дундаа түүнд агуулагдах давс болон бусад хольцууд нь цахилгаан дамжуулах чанартай байдаг. Иймд та дөнгөж уснаас гарч ирсэн, эсвэл нойтон газар зогсож байхдаа унтраалгад хүрвэл цахилгаан гүйдэл маш хурдтайгаар таны биеэр гүйх аюултай юм. Тийм ч учир маш олон оронд ариун цэврийн өрөөнд унтраалга байрлуулах дүрэм журмыг баримталдаг байна.

 

 

 

Дараагийн удаа та бүхэн хэрэв гаднаа унтраалгатай ариун цэврийн өрөө ашиглахдаа хэн нэгэн гадна талаас гэрлийг тань унтраасан ч гэсэн бухимдахын оронд аюулгүй байдал илүү хангагдсан гэдгийг санаж байгаарай.

    Эрчим хүчний барилга угсралт

    Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

    Дэлгэрэнгүй

    Видео хяналтын систем

    Манай компани дэлхийн өндөр технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

     

     

    Дэлгэрэнгүй

    Харилцагчид

    Утас: 7511-7777

    Факс: 7011-2293

    И-мэйл: info@topology.mn

    https://www.facebook.com/TOPOLOGYXXK/ 

    Ш-х: 888, Ш/салбар -21, Улаанбаатар 16100, Монгол улс

    © 2005-2015, Топологи ХХК.