..бусад

Гэрийн автоматжуулалтын системийн 5 давуу тал

Сүүлийн жилүүдэд бидний амьдралын бүхий л зүйл “Ухаалаг” болж байна. Харин та тэрхүү ухаалаг хэрэглээг амьдралдаа хэр нэвтрүүлж чадаж байна вэ?

Мэдээж бүгдийг нь гэж хэлэх нь өрөөсгөл. Гэвч ухаалаг утас, таблет эсвэл ухаалаг цагны аль нэгтэй байхад л бодож байгаагаасаа илүүг хийж, ажил, амьдралаа хөнгөвчлөх боломжтой эрин үед бид амьдарч байна. Тэр ч бүү хэл гэрийн ухаалаг автоматжуулалтын системийн тусламжтайгаар өөрийн гэлтгүй гэр бүлийнхээ гишүүдийн тав тух, аюулгүй байдал, эд хөрөнгийнхөө бүрэн бүтэн байдалд ч санаа тавих боломжтой. Интернетэд холбогдсон аливаа эд зүйлс + таны дуу хоолой байхад л энэ бүхнийг бодит болгоно.  Ингээд гэрийн ухаалаг системийн таны амьдралд өгч чадах 5 давуу талыг танилцуулж байна.

1. Тав тух

 

Бид өдөр бүр гэрээсээ гарахын өмнө гэрт байгаа бүхнийг/цахилгаан, дулаан, хий гэх мэт/ анхаарч шалгаж, бүрэн гүйцэд шалгасан эсэхэд санаагаа зовоох нь байнгын тав тухгүй, түгшүүртэй байдлыг бий болгож байдаг. Харин гэрийн автоматжуулалтын системийг гэртээ нэвтрүүлэн гэр бүлийн гишүүн бүрийн хэрэглээ болгон хэвшүүлснээр сэтгэл амар, оюун санаагаа тайван байлгахад тань туслах болно.

 

2. Аюулгүй байдал

 

Гэрийн автоматжуулалтын өөр нэгэн чухал үүрэг бол аюулгүй байдлын анхааруулга, дохиог таныг хаана ч байсан ухаалаг төхөөрөмжөөр дамжуулан танд мэдэгдэх явдал юм. Олон хоногоор эсвэл ажилд, хичээлдээ явахдаа анхаарал болгоомжгүй байдлаас үүсэх аливаа эрсдэлд /гал гарах, ус алдах, гадны биет халдах гэм мэт/ санаа зовохгүй байх боломжтойгоос гадна гэрт үлдэх өндөр настан, бага насны хүүхдүүдээ гадны халдлагад өртөхгүй байх нөхцлийг хаанаас ч хянах боломжийг гэрийн автоматжуулалтын систем бүрэн шийднэ.

 

3. Мультимедиа

 

 

Автомат системийн тусламжтайгаар та хөшиг, IP хонх, дижитал цоож гэх мэт гэрийн бүх төхөөрөмжийг удирдаж болох төдийгүй гэрлийн автоматжуулалтаар дамжуулан өөрийн таашаалд нийцүүлэн гэрлээ удирдан тохируулах боломжтой ба энэ нь танд ид шидийн мэт мэдрэмж төрүүлнэ. Жишээ нь: Та зочны өрөөндөө кино үзэхээр бол өөрийн тохируулсан “Movie Mode” –оо идэвхжүүлснээр хөшиг хаагдан, гэрэл бүдгэрч Home theatre ажиллан киногоо тав тухтай үзэх бүх боломж хангагдана.

 

4. Эрчим хүчний ашиг тус

Бидний амьдрал тэр чигтээ эрчим хүчнээс хамааралтай. Тэр ч утгаараа өрх гэрийн тогтмол зардлын дийлэнх хэсгийг цахилгааны төлбөр эзэлдэг. Тог цахилгааныг хэрэгтэй үед нь ашиглаад, шаардлагагүй тохиолдолд тэжээлээс салгах үйлдлийг өдөр бүр санан, үйлдэл болгон хэвшүүлэхэд төвөгтэй байдаг бол ухаалаг систем танд энэхүү асуудлыг шийдэхэд тусална. Өөрийн дуу хоолойн тусламжтайгаар цахилгааны хэрэглээгээ удирдан хэмнэлт үүсгэх боломжтой бөгөөд санхүүгийн хэмнэлтээс гадна дэлхийн дулаарлын эсрэг хүлэмжийн хийн ялгаралтыг бууруулахад хувь нэмрээ оруулах ач тустай.

 

5. Алсын удирдлага

 

Гэрийн төхөөрөмжүүдийг орон зай цаг хугацаа хамааралгүйгээр хянах, удирдах боломжтой. Энэ нь гэрийн менежментэд асар том хувь нэмэр оруулдаг. Жишээ нь: Та ажлаасаа ирэхээс хэдэн цагийн өмнө гэрийн температураа тааруулах, орой гэртээ орохоосоо өмнө гэрлээ асаах, санамсаргүй асаалттай үлдсэн төхөөрөмжийг унтраах гэх мэт гэрийнхээ тог, цахилгаанд холбогдсон төхөөрөмжүүдийг хүссэн төлөвт алсын зайнаас удирдах боломжтой. Энэ нь танд нөхцөл байдлыг хянах боломжийг олгох давуу талтай юм.

 

LEGRAND ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Барилгын цахилгаан болон дижитал тоноглолын дэлхийн шилдэг үйлдвэрлэгч “LEGRAND” брэндийн танилцуулагыг доорх холбоосоор нэвтрэн татан авах боломжтой.

 

 

    Эрчим хүчний барилга угсралт

    Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

    Дэлгэрэнгүй

    Видео хяналтын систем

    Манай компани дэлхийн өндөр технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

     

     

    Дэлгэрэнгүй

    Харилцагчид

    Утас: 7511-7777

    Факс: 7011-2293

    И-мэйл: info@topology.mn

    https://www.facebook.com/TOPOLOGYXXK/ 

    Ш-х: 888, Ш/салбар -21, Улаанбаатар 16100, Монгол улс

    © 2005-2015, Топологи ХХК.