..бусад

ТОПОЛОГИ ХХК - Бидний онцлох 5 төсөл

2005 онд анх үүсгэн байгуулагдсанаас хойш 15 гаруй жилийн хугацаанд Монгол улсын хөгжил, дэвшлийн түүчээ болсон олон төслүүдэд өөрийн хувь нэмрийг оруулан, гар бие оролцсон байдгаас 5 төслийг онцлон танилцуулж байна.

 

 

Соёл амралтын Зайсан Хилл цогцолбор

 

 

Оюуны Ундраа Пропертиз компанийн 2018 оны эхний улиралд ашиглалтад оруулсан Зайсан Хилл Цогцолбор нь Улаанбаатар хотын аялал жуучлал, түүх соёлын гол цэг болох Зайсан толгойд байрладаг бөгөөд Улаанбаатар хотод шинэлэг өнгө, дүр төрх нэмсэн бүтээн байгуулалт болж чадсан юм. 

Нийт 28 500 м2 талбайтай, 10 давхар үйлчилгээний барилга, 1000 хүн хүлээн авах боломжтой Event hall зэргээс бүрдэх тус бүтээн байгуулалт нь дотроо олон үндэсний хоол, кофе шоп, хувцас загварын дэлгүүрүүд, гоо сайхан, фитнес төв, Монголын анхны 4DX кино театр, хуримын ордон, арга хэмжээ зохион байгуулах танхим, музей гэх мэт үйлчлүүлэгчдийн бүх хэрэгцээг нэг дор багтаасны зэрэгцээ нийтийн эзэмшлийн гадна талбайг тохижуулан Дуут усан оргилуурыг байгуулж, Зайсан толгойн түүх соёлын дурсгалт зүйлсийг хадгалан үлдэж, иргэд жуулчдад нээлттэй байхаар шийдвэрлэсэн нь төслийн нэг онцлог юм.

Топологи ХХК нь Зайсан Хилл соёл амралтын цогцолборын агааржуулалтын автоматжуулалт, галын дохиолол, Легранд брэндийн зочид буудлын автоматжуулалт, домофон систем, гэрийн автоматжуулалтын систем, цахилгааны холбох хэрэгслүүдийг нийлүүлж суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Төслийн хэмжээнд нийт 23 000м кабель татаж 900 гаруй галын дохиоллын мэдрэгч төхөөрөжмүүд суурилуулсан.

Building Management System - СКАДА систем нь Агааржуулалтын өгөх ба сорох сэнснүүд, АХУ, Фанкойл, Галын автомат хөшиг, Дампер зэргийг Галын дохиоллын системтэй уялдуулан удирддаг. АНУ-н Rockwell automation компаний Allen Bradley брэндийн ML1400-CPU контроллер бүхий 5 самбар угсарч, FactoryTalkView Скада програм хангамжаар барилгын хяналт удирдлагын иж бүрэн системийг суурилуулсан.

Home automation & Door entry system - Францын алдарт Легранд брэндийн гэрийн автоматжуулалтын систем, домофон систем, зочид буудлын автоматжуулалтын шийдлүүдийг тус тус суурилуулж, цахилгаан, холбооны розетка унтраалгуудыг ханган нийлүүлсэн.

Fire alarm system – Барилгын галын дохиоллын системийг ОХУ-н Болид фирмийн хаяглагддаг галын системийн суурилуулсан бөгөөд хяналтын нэг цэгээс Скада системийн тусламжтайгаар удирдах боломжоор хангаж өгснөөр онцлог юм.

NCD групп: Time Square, Цэцээ гүн хотхонууд

 

 

Номин Констракшн Девелопмент (NCD) групп нь Монгол улсын барилга, үл хөдлөхийн салбарын хөгжлийн түүчээ, үлгэр жишиг болсон ногоон орчин, худалдаа үйлчилгээний цогц төлөвлөлт, интерьер ба интерьерийн өвөрмөц шийдлүүд зэрэг онцлог, ялгарал бүхий River Garden, Time Square, Цэцээ Гүн, Garden City зэрэг олон төслүүдийг амжилттай хэрэгжүүлж буй.

Бид NCD группын Time Square хотхоны гадна цахилгаан хангамж, гудамж талбайн гэрэлтүүлэгийн угсралт суурилуулалт, Цэцээ гүн хотхоны 5 таун хаус, 2 апартмент барилгуудын иж бүрэн цахилгаан хангамж, холбоо дохиолол, домофон систем, галын систем, аянга зайлуулагчийн угсралтын ажлуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн.

Сэргээгдэх эрчим хүчний төслүүд

 

 

Нүүрс, газрын тос, байгалийн хийн нөөц шавхагдах байдал, байгаль орчны бохирдол, дэлхийн дулаарал зэрэг хүчин зүйлсээс үүдэн эрчим хүчний салбарын хөгжилд сэргээгдэх эрчим хүчний гүйцэтгэх үүрэг жил ирэх тусам чухал байр суурийг эзлэх болсон. Монгол улсад ч салхины, усны, нарны сэргээгдэх эрчим хүчний олон төслүүд амжилттай хэрэгжиж байна.

2030 он гэхэд нийт цахилгаан эрчим хүчний үйлдвэрлэлийн 30 хувийг сэргээгдэх эрчим хүчээр хангах Монгол Улсын Засгийн газрын зорилтод бодитой хувь нэмэр оруулахаар Топологи ХХК-ийн баг хамт олон Монголдоо хамгийн том болох Замын-Үүд сумын “Гэгээн” 15МВт-ын нарны цахилгаан станцын төсөлд 50 Га талбайд 51840ш нарны панель, Хөшгийн хөндийн “Бөхөг” 15МВт нарны цахилгаан станцын 48 Га талбайд 51672ш нарны панель, баганан суурь суурилуулалтын ажлуудыг амжилттай гүйцэтгээд байна.

Замын-Үүд сумын “Гэгээн” 15МВт-ын нарны цахилгаан станц жилдээ 32 сая кВт эрчим хүч үйлдвэрлэх хүчин чадалтай, манай орны эрс тэс цаг агаарын нөхцөлд тэсвэртэй хамгийн сүүлийн үеийн технологиор бүтээгджээ. Энэхүү нарны цахилгаан станц ашиглалтад орсноор агаарт тархаж буй хүлэмжийн хийг 834 мянган тонноор бууруулж, 27 мянган тонн нүүрс, 202 мянган тонн усны хэрэглээг хэмнэх зэрэг байгаль орчинд ээлтэй, бүтээн байгуулалт болжээ.

Оюутолгой төсөл

 

 

Өмнөговь аймгийн Ханбогд сумын нутагт байрлах дэлхийн томд тооцогдох өндөр чанартай зэсийн орд бүхий Оюутолгой уурхайн төсөлд бид дараах ажлуудыг 2013-аас 2018 онуудад амжилттай хийж гүйцэтгэсэн:

  • Оюу толгой компанийн зуны кемпийн 10кВ-ын цахилгаан дамжуулах агаарын шугам, 630кВА-н дэд станцын угсралт суурилуулалт.
  • Сургалтын төвийн 35/10/0.4кВ-ын дэд станцын (ABB padmounted transformer) угсралт ба дотор цахилгаан хангамж ба шилэн кабел, холбоо дохиолол, сүлжээний угсралт.
  • "Цагаан хад-Гашуун сухайт" чиглэлийн 18,6км авто замын трасст орсон цахилгаан дамжуулах агаарын шугам, цахилгаан дамжуулах кабелийн шугам, шилэн кабелийн шилжүүлгийн ажил.
  • Оюу толгойн Ил уурхайн DTR-4 холбооны цамхагийг байнгын эрчим хүчээр хангах ажил.

Улсын чанартай бүтээн байгуулалтын ажилуудаас

 

 

Бид улс эх орныхоо хөгжилд бодитой хувь нэмэр оруулахаар орон нутаг болон нийслэлийн бүтээн багуулалтын ажилд оролцон амжилттай гүйцэтгэж байна.

  • Замын цагдаагийн уулзвараас Их Монголын гудамж Их тэнгэрийн ам хүртэлх авто замын трасст орсон холбооны кабель шугамын шилжүүлэх
  • 2015 оны Нийслэлийн шилдэг бүтээн байгуулалт болох Хан-Уул дүүргийн Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, замын байгууламжийн 58у/м гүүр болон төмөр зам доогуурх нарны замтай холбогдсон 22м туннелийн гудамж талбайн гэрэлтүүлгийн ажил. Энэхүү төсөл хэрэгжсэнээр 19-р хорооллын замын ачаалал эрч буурч, Хан-Уул дүүргийн хэсэгт нэвтрэх чадварыг 20-30% сайжруулсан.           
  • Агаарын бохирдлыг бууруулах цэвэр агаар сангийн санхүүжилтээр Сонгинохайрхан дүүрэг 110/35/10 кВ-ын “Баянгол” дэд станцаас 10 кВ-ын шинэ гаргалга гаргаж, Товчоо фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил

“ТОПОЛОГИ” ХХК ТАНИЛЦУУЛГА ТАТАХ

Та Топологи ХХК – ийн танилцуулга татахыг хүсвэл доорх холбоосоор нэвтрэн орох боломжтой.

 

    Эрчим хүчний барилга угсралт

    Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

    Дэлгэрэнгүй

    Видео хяналтын систем

    Манай компани дэлхийн өндөр технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

     

     

    Дэлгэрэнгүй

    Харилцагчид

    Утас: 976 - 70112293

    Факс: 976 - 70112294

    И-мэйл: info@topology.mn

    Ш-х: 888, Ш/салбар -21, Улаанбаатар 16100, Монгол улс

    © 2005-2015, Топологи ХХК.