Швед Сингапур нь дижитал эдийн засагтай орнуудын хамгийн хүчтэй өрсөлдөгчид гэдгийг Дэлхийн эдийн засгийн форумын судалгаа харуулжээ. Скандинав, Азийн орнууд мэдээлэл, харилцаа холбооны технологийг хамгийн үр ашигтай хэрэглэж буй орнууд гэнэ. Энэ үзүүлэлтээр Финланд гуравдугаарт, Швейцари дөрөвдүгээрт, харин АНУ тавдугаарт бичигдэж байна.
Дэлхийн эдийн засгийн форумаар мэдээлэл, харилцаа холбооны технологи нь дэлхийн эдийн засаг, байгаль орчин, нийгмийг тогтвортой байлгах гол түлхүүр гэдгийг онцолжээ. Ялангуяа дэлхийн эдийн засаг дахь хориод жилийн ноцтой хямралын дараа мэдээлэл, харилцаа холбооны технологи маш чухал гэдгийг улс орнууд хүлээн зөвшөөрч байна.
Мэдээллийн технологиор дэлхийд тэргүүлж буй Сингапур улсын дараа Азийн бар орнууд Тайвань, Өмнөд Солонгос, болон Хонгконг бичигджээ. Харин Канад шилдэг арвын тоонд багтаж байгаа гэнэ. Дээрх судалгааг дэлхийн 138 оронд явуулсан ажээ. Мөн бизнес, дэд бүтэц, байгаль орчны салбарт мэдээлэл, харилцаа холбооны технологи хамгийн өргөн нэвтэрсэн нь гэнэ.