Францаас гаралтай Legrand аж үйлдвэрийн группын үүсэл нь Лимузен мужийн Лимогесээс эхлэлтэй. Legrand нь электроникийн суурилуулалт болон мэдээллийн сүлжээний салбарын борлуулалтаараа дэлхийд тэргүүлэгч групп юм. 2011 онд дэлхийн розетка болон унтраалганы 20%, кабелийн зах зээлийн 15%, өөрсдийн бүтээгдэхүүний 75%-ийг дэлхий даяар борлуулсан. Мөн 27 улсад өөрсдийн салбартаа зах зээлийн тэргүүлэгч байгууллага нь болсон.
Компани нь анх 1860 Лимогес гэдэг шаазан эдлэл хийдэг мухлагаас үүссэн.
- 1904 онд компанийг Frederic Legrand худалдан авч компаниа өөрийн нэрээр нэрлэсэн.
- 1919 онд Эксиделд байдаг Жин Мондот гэгч Лимогесээс гаралтай дархантай хамтран шаазан болон модон хайрцгаар цахилгааны унтраалгыг эрчимтэйгээр хийж эхлэсэн. Тэр үед хуванцар материал гараагүй байсан учраас шаазан материал нь ганц тохиромжтой шийдэл байсан.
- 1949 онд үйлдвэр нь галд автсаны дараа цахилгаан шугамын бүтээгдэхүүнд (унтраалга, розетка) бүх анхаарлаа хандуулж эхлэсэн. Удалгүй хүрээгээ тэлж хаалтын бүтээгдэхүүнүүд (гал хамгаалагчийн суурь, автомат), кабелийн бүтээгдэхүүн (хоолойн төрлүүд) болон аюулын дохиолол зэргийг үйлдвэрлэж эхлэсэн.
Үүнээс хойш Legrand дэлхий даяар 120 гаруй газраас төвлөрсөн худалдан авалт хийж 150000 гаруй бүтэгдэхүүнтэй томоохон цахилгаан бүтээгдэхүүн үйлдвэрлэгч болсон. 2006 онд гэхэд 70 улсад төвтэй, 180 улстай худалдаа хийж байна.
Зарим онцлох жилүүд:
- 1966 онд анхны гадаад салбараа Белги улсад нээсэн.
- 1977 онд хөгжил нь европт тэлж Бразилын Пиалд худалдаагаа өргөжүүлсэн.
- 1984 онд Америк дахь анхны салбараа Pass & Seymour хамтран нээсэн.
- 1989 онд Италийн №1 цахилгааны бүтээгдэхүүний Bticino-г нэгтгэсэн.
- 1996 онд Legrand Польшийн Feal, Колумбын Luminex болон Энэтхэгийн MDS-тэй нэгдэн бусад улс дахь өөрийн хүчээ нэмсэн.
- 1998 онд Америкийн кабелийн сувагчлал болон VDI-н тэргүүлэгч Ortonics-г өөртөө нэгтгэсэн.
- 2000 онд Америкийн Wiremold-г өөртөө нэгтгэж групп 2 дахин том болсон бөгөөд мөн энэ жилдээ Испанийн Quintela-г өөртөө нэгтгэсэн.
- 2005 онд кабелийн утасны төмөр хамгаалалтын тэргүүлэгч компани болох ICM групп (KZ болон Cablofil брэнд)-г нэгтгэсэн.
- 2006 онд Хятадын №1 цахилгааны утасны хэрэгслийн TCL China, хаалганы дуу дүрсний системийн тэргүүлэгч Shidean болон Америкийн гэрэлтүүлгийн удирдлагын тэргүүлэгч Vantage Controls компанийг авсан.
- 2007 Австралийн №2 кабелийн хэрэгсэл үйлдвэрлэгч HPM, Оросын хүчдэлийн автомат үйлдвэрлэгч Контактор, Мексикийн тэргүүлэгч кабелийн хамгаалалтын төмөр үйлдвэрлэгч MACSE, Америкийн орон сууцны сүлжээгээр мэргэшсэн Ustec, Хятадын угсардаг автомат үйлдвэрлэгч TCL Wuxi болон Францын Аннэсид байрлах нөхөн сэргээгдэх эрчим хүчний Alpes Technologies компанийг авсан.
- 2008 онд Америкийн кабелийн хамгаалалтын PW аж үйлдвэр, Бразилын №1 орон сууцны хяналтын удирдлагын (үүдний утас) HDL, VDI(Voice Data Image)-н тэргүүлэгч Туркийн Estap болон Английн газар доогуурх утасны хамгаалалтын Electrak зэрэг компанийг авсан.
- 2009 онд Легранд бусад цахилгааны үйлдвэрүүдийн адил эдийн засгийн хямралд өртөн 15,6% буюу 3,6 тэрбумыг алдсан. Гэсэн ч ашгаа өмнөх оны 17,7%-с 17,6% болгож чадсан.
- 2010 онд:
-Компани дахин сэргэж борлуулалт 8,7%-р, үйлчилгээний орлого 35,5% болж цэвэр ашиг нь 44,3%-р өсч 418,3 сая евро болсон. Үйлчилгээний хэмжээ өмнө нь байгаагүйгээр өсч 20,2% болсон.
-Легранд, Schneider Electric болон Scame(Итали)- хамтран Европ стандартын цахилгаан машины цэнэглэлтийн систем болох EV PLUG-г бүтээлцсэн.
-Туркийн Inform (Ups-н тэргүүлэгч), Энэтхэгийн Indo Asian Switchgear (угсардаг автоматаар мэргэшсэн)-г авах төлөвлөгөөгөө шинэчилсэн. Энэ ондоо Италийн Meta System Energy гэх UPS-р мэргэшсэн компанийг авсан.
- 2011 онд:
-Америкийн Electrorack (VDI) компанийг, Францын хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст тусладаг Intervox Systиmes байгууллагыг худалдаж авсан.
-4 сард Бразилын №1 UPS үйлдвэрлэгч компанийг худалдаж авч хамгаалах эрчим хүчний зах зээл дэх хүчээ өргөтгөсөн.
-5 сард Америкийн Middle Atlantic Products (520 ажилтантай 107 сая $-н орлоготой) гэх IT дэд бүтцээр мэргэшсэн (дуу болон дүрс хослосон бүтээгдэхүүн) компанийг худалдаж авснаар Legrand групп нь зочид буудал болон хурал чуулганы төвүүдээр хэрэглэгчдийн хүрээгээ тэлсэн. Дараагийн 12 сард 7 газрыг худалдан авч ашгаа 300 сая $-р өсгөсөн.