|
Оюуны Ундраа Групп ХХК
Зайсан соёл амралтын цогцолбор”
Барилгын салбарын 2018 оны шилдэг бүтээн байгуулалт болох “Зайсан хилл” соёл амралтын цогцолбор барилгын агааржуулалтын автоматжуулалт, галын дохиоллын систем, домофон систем, гэрийн автоматжуулалтын системийг суурилуулах ажлыг амжилттай хийж гүйцэтгэсэн. Тус бүтээн байгуулалт нь нийт 28 500 м2 талбайтай, 10 давхар үйлчилгээний барилга, 1000 хүн хүлээн авах боломжтой Event hall зэргээс бүрддэг. Төслийн хэмжээнд нийт 23 000м кабель татаж 900 гаруй галын дохиоллын мэдрэгч төхөөрөмжүүд суурилуулсан.
Төслийн хүрээнд:
• Building Management System - СКАДА систем нь агааржуулалтын өгөх ба сорох сэнснүүд, АХУ, Фанкойл, Галын автомат хөшиг, Дампер зэргийг галын дохиоллын системтэй уялдуулан удирдах шийдэл • Home automation & Door entry system - Францын дэлхийд тэргүүлэгч Легранд брэндийн гэрийн автоматжуулалтын систем, домофон систем, зочид буудлын автоматжуулалтын систем, цахилгааны розетка унтраалга, холбооны холбох хэрэгслүүд • Fire alarm system – Барилгын галын дохиоллын системийг ОХУ-н Болид фирмийн хаяглагддаг галын системийн суурилуулсан. • Event hall – Болид фирмийн концертын тайзанд тохиромжтой CO2, дулаан хосолсон мэдрэгч
|
|
М-Си-Эс интернейшнл ХХК
Хөшигийн хөндий 15мВ “Бөхөг” Нарны цахилгаан станц
Нарны цахилгаан станцуудаас хамгийн томд тооцогдох Дорноговь аймгийн Замын-Үүд суман дахь "Гэгээн” 15мВт нарны цахилгаан станц, Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг Хөшигийн хөндийд байрлах “Бөхөг” 15мВт нарны цахилгаан станцын төслүүдэд баганан суурь, модуль угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн. 15МВт-н нарны станц ашиглалтанд орсноор: - 28’000 айлын цахилгааны хэрэглээг хангана. - 834’000 тн хүлэмжийн хийн ялгарлыг бууруулна. - 202’000 тн усны хэрэглээг хэмнэнэ. - 27,000 тн нүүрсний хэрэглээг хэмнэнэ. Эдгээр төслүүдэд бид нийтдээ 200 гаруй хүнийг ажлын байраар ханган ажиллуулж, 90’000 хүн.цаг осол зөрчилгүй ажилласан.
|