“Smart Home” буюу ухаалаг гэр гэх ойлголт нь анх 1984 онд АНУ-д үүссэн бөгөөд уг сэдвийн хүрээнд зохион бүтээж байсан ухаалаг төхөөрөмжүүдээс дурдвал 1996 онд зохион бүтээгдсэн дуу авиагаар гэрэл удирдах төхөөрөмж юм. Уг төхөөрөмж нь хүүхэд уйлах, нохой хуцах зэргийг ялгадаггүй байсан учир ажиллагааны хувьд тийм ч оновчтой бус байжээ. Үүнээс хойш 2000 оны эхэн үед гэрийн автоматжуулалтын тоноглолууд ахин сэргэж хэрэглэгчдийн тоо ч мөн нэмэгдсэн юм.
Легранд групп нь мөн адил 2000 оны эхэн үед уг салбарыг онилон өнөөдрийг хүртэл 20 орчим жилийн хугацаанд хэд хэдэн гэрийн автоматжуулалтын системийг хөгжүүлж, дахин сайжруулж хэрэглэгчиддээ санал болгосоор байна. Үүнээс дурдвал хамгийн сүүлд дахин сайжруулсан MyHOME_Up гэрийн автоматжуулалтын систем юм. Уг систем нь хэрэглэгчдэд аюулгүй байдал, тав тух, эрчим хүчний хэмнэлт зэрэг маш олон давуу талуудыг санал болгодог.