Бид 2014 онд Нийслэлийн тээврийн газрын Нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслийн оношлогооны тоног төхөөрөмж нийлүүлэх тендерт гүйцэтгэгчээр шалгарч ажилласан. Энэхүү ажлыг дэлхийд танигдсан Германы МАХА брэндийн бүтээгдэхүүнээр том оврын автобусны шугам, такси болон суудлын автомашины шугам, явуулын оношлогооны иж бүрэн тоноглогдсон автомашиныг тоноглож суурилуулан хүлээлгэн өгөхөд бэлэн боллоо.
МАХА нь олон салбар компаниудтай бөгөөд дэлхий даяар 150 гаруй нэгжүүд, мөн түүнийгээ даган найдвартай үйлдвэрлэгчид, ханган нийлүүлэгчид болон үйлчилгээний хамтрагчуудтай хамтран ажилладаг.
МАХА-ын үйлчлүүлэгчид болон харилцан ажилладаг түншүүд нь оношилгооны байгууллагууд, автомашины төвүүд, автомашины үйлдвэр болон засгийн газрын агентлагууд байдаг.
Халдэнвэнг, АНУ-н Алабама-д байрлах төв үйлдвэрээс гадна, худалдааны болон үүсч гарсан компаниуд, салбар, охин компаниуд нь бүгд МАХА-н Групп-т багтана. 1200 гаруй ажилчид 3 үйлдвэрлэлийн хэсэг дээр ажилладаг бөгөөд 17 салбар 90 гаруй орон нутгийн төлөөлөгчид дэлхий даяар 150 оронд үйлчлүүлэгчдэдээ үйлчилдэг.
Орчин үеийн иж бүрэн автоматчилагдсан евро стандартын шаардлага хангасан тоног төхөөрөмжөөр нийслэлийн нийтийн тээврийн хэрэгслүүдийн аюулгүй байдал, стандартын шаардлага хангуулах ажлыг энэ оны 10 сарын 15-наас эхлүүлэхээр Нийслэлийн тээврийн газрын оношлогооны төвийнхэнтэй хамтран бэлтгэл ажлыг хангаад байна.