Топологи ХХК нь М-Си-Эс Проперти ХХК-н захиалгаар Оюу толгойн Гүний уурхайн бүтээн байгуулалтанд ур чадвар бүхий мэргэжилтэй ажиллах хүч нийлүүлж хамтран ажиллаж байна.
Олон улсын өндөр шаардлага, аюулгүй ажиллагааны нарийн дүрэм журамд манай баг хамт олон бэлтгэгдэн ажиллаж байна.
Уг төслийн хүрээнд нийт 50 гаруй ажилтан хамрагдахаас одоогийн байдлаар 25 хүн бэлтгэгдэн ажлын талбайд гарсан байна. Төслийн үр дүнд ажилтнууд маань олон улсын дүрэм журмын дагуу ажиллаж чадах, өндөр ур чадвартай мэргэжилтэн болон гарна.