Топологи ХХК нь 2005 оны 1 сар үүсгэн байгуулагдсан бөгөөд худалдаа ханган нийлүүлэлт, эрчим хүчний барилга угсралт, барилгын цахилгаан хангамж, холбоо дохиолол, мэдээллийн технологийн дэд бүтэц, галын дохиолол, гал унтраах систем, электроникийн засвар үйлчилгээний чиглэлээр тасралтгүй 10 гаруй жил үйл ажиллагаа явуулж байна.
Бид харилцагч түншүүддээ олон улсын стандартын шаардлага хангасан бүтээглэхүүн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилладаг.
Бий болгосон туршлага, нэр хүнд, амжилт бүхэн бидний үнэт зүйлс бөгөөд үнэт зүйлсээ улам бататган хөгжүүлж, алсын хараатай, өөдрөг хүсэл тэмүүлэлтэйгээр хурдацтай хөгжиж буй улс орныхоо хөгжил, их бүтээн байгуулалтад нэгдэн, олон шинэ бүтээгдэхүүн, үйлчилгээг санаачлан нэвтрүүлэхийг зорьж байна.
Бид харилцагч, түншүүддээ олон улсын стандартын шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээ үзүүлэхийг эрхэмлэн ажилласаар ирсэн бөгөөд цаашид ч орчин үеийн дэвшилтэт технологиудыг өөрийн орны хөрсөнд буулгаж, харилцагч та бүхэнд хүргэхээр зорин ажиллаж байна.
Бид дэлхийн нэр хүнд бүхий үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүнүүдээр үйлчилгээ үзүүлдэг бөгөөд Францын Legrand, Канадын Avigilon брэндүүдийн Монгол дахь албан ёсны дистрибютерээр ажиллаж байна.
Үйл ажиллагааны үндсэн чиглэл:
- Гадаад, дотоод худалдаа
- Эрчим хүчний барилга угсралт
- Харилцаа холбооны сүлжээ, дэд бүтцийн суурилуулалт
- Барилгын цахилгаан хангамж, холбоо дохиолол
- Үйлдвэрлэлийн автоматжуулалт
- Мэдээллийн технологийн систем интегралчлал
- Сэргээгдэх эрчим хүчний тоноглол нийлүүлэлт, суурилуулалт