..бусад

Эрчим хүчний барилга угсралт

Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Эрчим хүчний чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна

  • 35кв хүртэлх ЦДАШ (цахилгаан дамжуулах агаарын шугам)-н угсралт монтаж
  • 35кв хүртэлх хаалттай ба нээлттэй хуваарилах байгууламжийн угсралт, туршилт, суурилуулалт
  • Зам талбайн стандарт болон LED гэрэлтүүлгийн суурилуулалт, угсралт монтаж, туршилтын ажил
  • Цахилгаан эрчим хүч хэрэглэгчдийн чадлаас хамааруулж таслах, залгах автомат, гар таслуур тэжээлийн кабелийн тооцоо хийсний үндсэн дээр тоног төхөөрөмж сонгох, удирдлагын шит угсарч монтажлах
  • Сэргээгдэх эрчим хүчний шийдлийг хэрэглэгчдийн шаардлагад нийцүүлэн бэлтгэн нийлүүлж, угсралт хийх
  • Барилгын цахилгааны ажлыг Монгол, АНУ болон Европын цахилгаан монтажийн стандартын дагуу хийж гүйцэтгэх
  • Дулааны цахилгаан станцын үндсэн ба туслах тоноглолын, хөнгөн, хүнсний үйлдвэрүүдийн технологийн процессын автомат удирдлагын систем

Бид цахилгаан эрчим хүчний угсралтын чиглэлээр томоохон хэд хэдэн төслүүдийг амжилттай хийж гүйцэтгэж байсан туршлагатай бөгөөд манай хамт олон мэргэжлийн чадварлаг инженер техникийн ажилтнуудаас бүрдсэн.

Бидний ажлын туршлагаас дурьдвал:

2012 онд

  • Чингэлтэй дүүргийн 18-р хороо АТП-384-ийн  0,4 кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлт, 19-р хороо АТП-554-ын 0,4кВ-ын  ЦДАШ-ын шинэчлэлт
  • Завхан аймгийн Эрдэнэ-Хайрхан сумын халуун усны барилгын цахилгаан хангамж, дотор гэрэлтүүлгийн ажил
  • Өвөрхангай аймгийн Уянга сумын 640 сурагчтай сургуулийн барилгын холбоо дохиоллын ажил
  • Чингэлтэй дүүргийн Дээд салхитад АТП-1693-ын 0,4кВ-ын ЦДАШ-ын шинэчлэлтийн ажил
  • Чингэлтэй дүүргийн 12-р хороо Дэнжийн 1000-ын замын эцсээс цааш шинээр барих 1,2км авто замын ажлын гэрэлтүүлгийн ажил
  • Хан-Уул дүүргийн "Цэцээ гүн" хотхоны 101, 104-р байрны барилгын иж бүрэн цахилгаан холбоо дохиоллын ажил, аянга зайлуулагч, газардуулга, дотор цахилгааны угсралтын ажил

2013 онд

  • Ньюком Майнинг сервис ХХК-ний Кэмпийн  1кВ-ын гадна цахилгаан угсралт, зуухны барилгын цахилгаан хангамж, гэрэлтүүлгийн ажил
  • Завхан аймгийн Дөрвөлжин сумын "Баян-Айраг" уурхайн кэмпийн барилгын цахилгаан хангамжийн угсралтын ажил
  • МҮОНРТелевизийн цахилгааны дэд станцын шинэчлэлтийн ажил
  • Хан-Уул дүүргийн Яармагийн айл өрх АТП1364-ийн өргөтгөл шинэчлэлтийн ажил
  • Хан-уул дүүргийн 10-р хороо "Буянт-Ухаа-1" хорооллын шугамын трассыг өөрчлөх ажил
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын  болон Эрдэнэзуу гудамжны  LED гэрэлтүүлгийн ажил
  • "Time Square" цогцолбор хорооллын гадна цахилгаан хангамжийн суурилуулалт угсралтын ажил
  • Өмнөговь аймгийн Ханбогд сумын  Оюу толгой ХХК-ний сургалтын төвийн гадна цахилгаан хангамж, дэд станцын угсралт суурилуулалтын ажил

2014 он

  • Хан-Уул дүүргийн Time Square цогцолборын апартментуудын 0.4 кВ-ын гадна гэрэлтүүлгийн угсралт суурилуулалтын ажил ба дотор цахилгаан, холбоо дохиоллын кабель сүвлэгээний ажил
  • Өвөрхангай аймгийн Хархорин сумын Арцатын гэр хорооллын гудамжны гэрэлтүүлгийн ажил
  • Налайхын ШТС-аас Цайз зах хүртэлх 1,3 км замын барилга байгууламжийн гэрэлтүүлгийн ажил
  • МҮОНРТелевизийн галын дохиоллын шинэчлэлт галын гидрант , насос шинэчлэх ажил
  • Баянзүрх дүүргийн 60 машины гаражийн агаарын шугам дэд станцын суурилуулалт угсралтын ажил

2015 

  • Хан-Уул дүүргийн Нарны замыг 19-р хорооллын арын замтай холбох 1,5 км авто зам, замын байгууламжийн 58 у/м гүүр болон төмөр зам доогуурх Нарны замтай холбогдсон 22м тунелийн ажлын автозамын гэрэлтүүлэг, 10кВ-н ЦДКШ-н шилжүүлэг, хүчилгэл, төмөр зам, Жемнэтийн олон улсын транзит шилэн кабелийн шилжүүлэг, худаг сувагчлалын ажил
  • Сонгино Хайрхан дүүргийн 110/35/10 кВ-ын "Баянгол" дэд станцаас  10кВ-ын шинэ гаргалга гаргаж, зоорь фидерийн ачаалал хөнгөлөх угсралтын ажил. 3.6км ЦДАШ, ЦДКШ
  • Оюу толгой ХХК, 35кВ-н дэд станцын угсралт

  • Автозамын гэрэлтүүлэг

  • Баянайраг уул уурхайн төслийн цахилгаан хангамжийн ажил

Эрчим хүчний барилга угсралт

Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

Дэлгэрэнгүй

Видео хяналтын систем

Манай компани дэлхийн өндөр технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

 

 

Дэлгэрэнгүй

Харилцагчид

Утас: 976 - 70112293

Факс: 976 - 70112294

И-мэйл: info@topology.mn

Ш-х: 888, Ш/салбар -21, Улаанбаатар 16100, Монгол улс

© 2005-2015, Топологи ХХК.