..бусад

Розетка сонгоход амперын үзүүлэлт ямар үүрэгтэй вэ?

Та гэрийнхээ, эсвэл албан газрынхаа розеткаг солих гэж байна уу? Тэгвэл энэхүү нийтлэлээрээ танд розетка сонгоход хамгийн чухал үзүүлэлт болох "Ампер" - ын талаар мэдээлэл хүргэхийн сацуу розетканыхаа сонголтыг хэрхэн хийх талаар зөвлөгөө хүргэж байна.

Розетка – ийг солих хэрэг гарах үед хүмүүс гүйдэл буюу түүний нэгж “Ампер”-ийн үзүүлэлтнээс болж төөрөлддөг тал байдаг.

 

Гүйдэл нь нэгж хугацаанд дамжуулагчаар урсан өнгөрөх электроны хэмжээ юм.  Гүйдэлийн ашиглагдах хэмжээ нь тодорхой нэг цахилгаан хэрэгсэлийн ачааллаас хамаардаг . Жишээ нь халуун тогооны ачаалал 2200вт байдаг бол гүйдлийн хэмжээг тодорхойлвол 10.4A болох жишээтэй. “A” үсэг нь Амперийг илтгэдэг ба розетканы Амперийн үзүүлэлт нь тухайн цахилгаан хангамжнаас гарах гүйдэлийн дээд хэмжээг илтгэж байдаг.

 

Иймээс та розетканыхаа сонголтыг хийхдээ өөрийн ашиглах цахилгаан хэрэгслүүдийг бодолцох зайлшгүй шаарлдлагатай. Ихэнх ахуйн цахилгаан хэрэгслүүд нь 15А – аас багагаүй гүйдэл ашигладаг ба энэ үед 15А аас их Ампертай розеткыг сонгох шаардлагатай юм. Хэрэв та өөрийн ашиглах цахилгаан хэрэгслүүддээр заагдсан Ампераас бага Ампертай розетка суурьлуулсан тохиолдолд цахилгаан дамжуулагч халах, цахилгаан хэрэгсэл ажиллахгүй, эсвэл муу ажиллах, бүр цаашлаад розетка - гаа шатаах аюултайг анхаарах хэрэгтэй. Зарим тохиололд тодорхой цахилгаан хэрэгслүүд яг тохирсон Ампертай тэжээл ашиглахыг шаарддаг гэвч ийм төхөөрөмжүүд нь ахуйн хэрэглээнд хуруу дарам цөөн байдаг байна.

 

Дүгнэж хэлэхэд розетка сонгох хамгийн зөв арга нь өөрийн ашиглах цахилгаан хэрэгслүүдийг тооцож хэрэв сайн хэлж мэдэхгүй байвал “Багадуулсанаас ихдүүлсэн нь дээр” гэдэгчлэн аль болох их Ампертайг нь сонгох нь зөв юм. Гэвч розетканыхаа Амперийг ямагт монтажны утасны гүйдлээс хэтрүүллж болохгүй тул хэт өндөр Ампертайг сонгохоос зайлс хийх хэрэгтэй.

    Эрчим хүчний барилга угсралт

    Бид эрчим хүчний барилга угсралтын чиглэлээр дараах үйлчилгээг хэрэглэгчиддээ хүргэж байна.

    Дэлгэрэнгүй

    Видео хяналтын систем

    Манай компани дэлхийн өндөр технологийн компаниудын бүтээгдэхүүн үйлчилгээг та бүхэнд санал болгож байна.

     

     

    Дэлгэрэнгүй

    Харилцагчид

    Утас: 7511-7777

    Факс: 7011-2293

    И-мэйл: info@topology.mn

    https://www.facebook.com/TOPOLOGYXXK/ 

    Ш-х: 888, Ш/салбар -21, Улаанбаатар 16100, Монгол улс

    © 2005-2015, Топологи ХХК.